Ц.Амгаланбаатарын хорих ангиас бичсэн захидал

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг гардаж зохион байгуулсан гэж гурван шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар хорих ангиас хууль хяналтын байгууллагуудад захидал бичсэнийг хүргэж байна.


Цэвэлмаа овогтой хоригдол Амгаланбаатар миний бие 1998.10.02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй билээ. Мөн Э.Бат-үүл, Б.Булган, Ганхуяг, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх хүмүүс энэ хэрэгт ямар ч хамаагүй билээ. Мөн 2006.12.20-нд гэр бүлээрээ шатаж нас барсан Паар хочтой Отгонбаатарыг гэр бүлийн хүмүүстэй нь Б.Содномдаржаа бид хоёр шатааж алаагүй билээ. Тэр үед би эрдэнэт хотод байгаагүй. Мөн би 1998.10.02-ны өдөр 16 нас хүрч байсан. Би тэр үед хүн алах нь байтугай маш аймхай хүүхэд байсан юм. Би Э.Бат-Үүл, Б.Булган хоёрыг танихгүй, уулзаж байгаагүй. Иймд та С.Зоригийн хэрэгт болон Отгонбаатарыг гэр бүлийн хамт шатааж алсан гэж холбогдоод хэлмэгдэж байгаа хүмүүст хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдвэрлүүлж гэмгүй хүмүүст тусална уу” гэжээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …