Эрүүдэн шүүсэн бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлнэ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэлийнхэнд үзүүлэхээр болжээ. Ингэхдээ “Камер, бичих ямар нэгэн төхөөрөмж ашиглуулахгүйгээр бичлэгийг үзүүлж, хэвлэл мэдээллийнхний мэдэх эрхийн хангана” гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдээд байна.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг энэ талаар “Монгол улс үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан улс. Олон улсын гэрээ, конвенциудад ч нэгдэж, эрүүдэн шүүх, зүй бусаар эрхийг нь зөрчихгүй байх үүрэг хүлээсэн тусгаар улс. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нийгмийн эмч гэгддэг. Сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтууд дээр тулгуурлаж мэдээллэх үүрэгтэй. Зүй бус яргалал, хүч хэрэглэсэн зүйлийг нийгэм даяар үзүүлэх нь сөрөг үр дагавар өндөртэй байдаг. ЗГХЭГ-ын дарга болон ХЗДХ-ийн сайдын хамтаар Төрийн ордны иргэний танхимд 11.00 цагаас бичлэгийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай үзүүлнэ” гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …