Монгол хэл бичгийн шалгалтын дүн ирэх даваа гарагт гарна

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн Бямба гарагт орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна.

“Энэ жил 16,436 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ сайтад тавигдана.

12 дугаар ангийн төгсөгчид дээрх сайт руу орж регистрийн дугаараа хийж, харин өмнөх оны төгсөгчид нэвтрэх нэр, нууц дугаар хийж дүнгээ харна. Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө. Монгол хэл бичгийн дахин шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд 12:00 цагаас явагдана.

Их, дээд сургуульд элсэх гэж байгаа иргэд заавал өгөх ёстой Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ орох эрхтэй болно.

ЭЕШ-ийн онлайн бүртгэл орон даяар 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдаж байгаа юм. Бүртгэл хаагдсанаас хойш шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүйг анхаарах хэрэгтэй.


Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …