С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нар мэтгэлцэнэ

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал олны анхааралд ороод байна. Тэгвэл уг хэргийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц. Нямдорж нарыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцохыг өнөөдөр урьжээ.

Энэ талаар сэтгүүлч Л. Мөнхбаясгалан“С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлсэн гэдэг нь үнэхээр зохиомол жүжиг үү, яагаад Б.Содномдаржаа, Т. Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн талаар “Цензургүй мэтгэлцээн” зохион байгуулахаар болж хоёр талд урилгыг хүргүүлж байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, уг хэргийн ажлын хэсгийг ахалж байсан прокурор Г.Эрдэнэбат нарыг урилаа. Эрхмүүд урилгыг хүлээн авч ирнэ гэдэгт найдаж байна. Мэтгэлцээн 4-р сарын 8 ны даваа гаригийн 21:00 цагт болно. Мэтгэлцээнийг шууд дамжуулна” гэж цахим хуудаснаа бичжээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …