Япон улсын академич, Кобэгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Оцүка Кейжирү Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилж байна. Айлчлалын үеэр НИТХ-ын дарга Р.Дагва Япон улсын академич Оцүка Кейжирүг хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус уулзалтын үеэр “Нийслэл хотын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлт, амьдрах орчныг сайжруулах тухай асуудал нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай чухал асуудал мөн юм. Иймд та бүхэн үр дүнтэй тооцоо судалгааг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бид та бүхэнтэй цаашид ч хамтран ажиллаж олон асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” хэмээв.
Тэрбээр Монгол Улсад Япон улсын Кобэгийн их сургуулийн Эдийн засгийн сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” төслийн үр нөлөөг судлах зорилгоор хүрэлцэн иржээ.