Г.Батхүү, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа нар Ардчилсан намын дэд дарга болжээ

Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээнд Үндэсний бодлогын хорооны VI хуралдааныг энэ сарын 7-нд Төрийн ордонд зохион байгууллаа.

Хуралдааны үеэр Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг танилцуулж, ҮБХ-нд сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг баталсан юм. Мөн Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг  Ардчилсан намын Дэд даргаар сонгов.

Улмаар Ардчилсан нам Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нарын зургаан дэд даргатай боллоо гэж АН-аас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …