Энэтхэгийн Таж Махалаас хэдхэн километрийн зайд “Бага насныхны охидын зах” бий. Энд бедий омгийн бага насны онгон охидыг бараг хуулийн дагуу худалддаг аж.
Бхаратпура хязгаарт энэ омгийн 59 гэр бүл аж төрдөг. Тэдний хувьд биеэ үнэлэх нь нэн эртнээс хийж ирсэн, өв уламжлал болсон ажил гэнэ.
Энэ омгийн охид хурим хийнэ гэж байдаггүй. Харин тэд мөнгө төлсөн хэн нэгнийг анхны эр хүнээ болгон биеэ хөндүүлдэг уламжлалтай. Ингэж л тэд нас биед хүрсэн хүний амьдралд ордог байна.
Уламжлал ёсоор энэ захад нэг онгон охиныг 100 рупий буюу 2.5 ам.доллараар эхэлж үнэлнэ. Гэхдээ “халамжтай” эцэг эхчүүд охиноо ийм хөгийн үнээр шууд зарчихна гэж байхгүй.
Тэд дуудлага худалдаа маягийн зүйл зохион байгуулж, хамгийн өгөөмөр зан гаргасан худалдан авагчид охиноо өгдөг байна. Зарим үед онгон охид 20 мянган рупий буюу 500 гаруй ам.долларт хүрдэг. Үүнээс гадна хөөрхөн охидтой эцэг эхчүүд 40 мянган рупий буюу 1000 гаруй ам.доллар ч хүртсэн тохиолдол байдаг.
Ийнхүү гэрээ хийгдсэний дараа худалдан авагч эр охиныг авна. Тэр охиноор хэдэн цагаас хэдэн долоо хоногийн турш зугаагаа гаргаж болох бөгөөд бүх зүйл төлсөн мөнгөн дүнгээс нь шалтгаална.
Ингээд өнөөх эр “ханаж, цадлаа” гэвэл охиныг тавьж явуулна. Энэ үеэр тосгоны хуримыг санагдуулам их баяр эхлэх бөгөөд зочид гийчид хөгжилдөж, дарс шимж, мах шарж, худалдан авагч эр охины ээж аавд бэлэг тараан, охинд ямар нэгэн зүйл дурсгана.
Онгон биеэ хөндүүлсний дараа бедий омгийн охид нөхөрт гарч чадахгүй болдог. Ингээд тэр гэр бүлдээ мөнгө авчрах үүрэгтэй болж, биеэ үнэлж эхэлдэг байна. Энэхүү үйл явдлыг л дээрх омгийнхон баяр хөөр болгон тэмдэглэдэг гэнэ.
Бедий омгийн бүсгүйчүүд ойролцоогоор 40 орчим жил ажиллана. Ингэхдээ биеэ үнэлээд хэр ихийг олж чадаж байна, тэтгэвэрт гарах үедээ зарах охинтой юу гэдгээс ажиллах жил нь шалтгаална. Охид нь ажил хийж эхэлсэн эхний жилд л түүнтэй мөнгөө хуваалцана гэдгийг ч бодолцож үзэх шаардлагатай.
“Daily Telegraph” агентлагийн мэдээлснээр биеэ үнэлэгчийн замыг сонгосон бедий бүсгүйчүүдэд гэр бүлээ болон өөрийгөө тэжээхийн тулд ахуй амьдралаа авч явах цаг гардаггүй байна. Тэд өдөрт дунджаар 20-30 үйлчлүүлэгчтэй байдаг аж. Гэхдээ анхны үйлчлүүлэгч нь түүнд 1000 ам.доллар төлсөн бол дараа нь тэр түүнээс хэдэн 10 дахин бага мөнгө олдог.
Тэгвэл охид өөрсдөө ийм амьдралын талаар юу гэж боддог бол. Жишээлбэл 14 настай Сули охин хэдий айж байгаа ч гэсэн анхны худалдан авагчаа тэсэн ядан хүлээж суугаа гэнэ.
Тэрбээр өөрөө ийм замыг сонгосон бөгөөд анхны эр хүн нь ямар байх нь огт хамаагүй гэжээ. Энэ тухай Сули “Хамгийн их мөнгө төлсөн хүнд л очно доо” хэмээж байна.
13 настай Нита охин дөрвөн эгчтэй. Эгч нар нь биеэ үнэлж мөнгө олдог аж. Нита охиныг 25 мянган рупийгээр худалдан авах санал ирсэн ч эцэг эх нь ийм хөөрхөн охин 40 мянгад хүрнэ гээд зөвшөөрөөгүй байна. Нита ч биеэ үнэлэгчийн ажилд бэлтгэж байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрбээр “Биеэ үнэлдэг болчихвол гэртээ юу ч хийхгүй, сайхан шүү дээ” гэж инээд алдан ярьжээ.
Э.Мөнхзаяа