Капитал банк татан буугдсантай холбоотой асуулт, хариулт

ХОРИН САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ БҮРЭН ДААТГАГДСАН

Банк татан буугдсан тохиолдолд яах вэ?

Банк татан буугдаж, даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулсан. Сонгосон банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгогдоно. Нөхөн төлбөр олгох хугацаа 3 жил байна.

Даатгалын тохиолдол гэж юу вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3.1.6-д зааснаар банк татан буугдсанаар даатгалын тохиолдол үүснэ. Даатгалын тохиолдол үүссэнээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдэд Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

Капитал банкин дахь харилцах, хадгаламж даатгалд хамрагдсан уу?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа таны эзэмшдэг 20 сая хүртэл төгрөгийн

Бүх төрлийн хугацаатай, хугацаагүй хадгаламжийн данс

Бүх төрлийн харилцах данс /цалин, тэтгэвэр, карт гэх мэт/

Бүх төрлийн гадаад валютын данс

хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм.

Даатгалд хамрагдахын тулд хадгаламж эзэмшигч ямар нэгэн төлбөр хураамж төлөх үү?

Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Таны харилцдаг банк тань хуульд заасны дагуу таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлдөг.

Даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийн ялгаа юу вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг болон валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.

Даатгагдаагүй буюу 20 сая төгрөгөөс давсан дүнтэй харилцах, хадгаламжийг банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтаас хувь тэнцүүлэн барагдуулна. Хэрэв харилцагч 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшдэг бол тухайн харилцагчийн хадгаламжийн дансны 20 сая төгрөг нь даатгагдсан, үлдсэн хэсэг нь даатгагдаагүй бөгөөд эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана гэсэн үг.

КАПИТАЛ БАНКНЫ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН ДАНС ЭЗЭМШИГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ

Харилцагчийн мөнгийг хэрхэн эргүүлэн олгох вэ?

20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг  Хаан банкаар дамжуулан олгоно.

Дансанд Хаан банкны хүү, шимтгэлийн нөхцөл үйлчилнэ. Харилцах, хадгаламж эзэмшигчид харилцах, хадгаламжаа шилжүүлэн авч буй банкинд үргэлжлүүлэн эзэмших, хадгаламжаа цуцалж, мөнгөө бэлнээр авах, эсвэл сонгосон банкиндаа бэлэн бусаар шилжүүлэх зэргээр өөртөө хэрэгтэй аль ч сонголтыг хийж  болно.

Ямар хугацаанд даатгагдсан хадгаламжийн мөнгийг Хаан банк руу шилжүүлж дуусах вэ?

Бид БЭХА-гаас ирсэн мэдээлэлд үндэслэн харилцагч бүрийн нөхөн төлбөрийн тооцооллыг аль болох хурдан хийж нөхөн төлбөр олгох ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөрийг ажлын 10 өдрийн дотор олгож эхлэх үүрэгтэй. Дэлгэрэнгүй  Энд дарж үзнэ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …