“Өглөөний сонин”-ы өнөөдрийн шинэ дугаарын тойм

“Өглөөний сонин”-ы лхагва гаригийн шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Манай сонины өнөөдрийн дугаарт “Капитал” банк болон банкны салбарт гарч буй хямралын тухай баримт түшсэн нийтлэл, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн боловсролын салбарт өрнүүлж буй ажлын тухай дэлгэрэнгүй ярилцлага, олны анхаарлын төвд ороод буй “Эрдэнэт” үйлдвэрийн трансформатор хэрхэн доголдсон тухай байр суурь, энэ онд хэрэгжүүлэх уул уурхайн том төслүүдээс юу хүлээж болох гээд олон сонирхолтой нийтлэл, материалууд нийтлэгдлээ.

Мөнхүү АНУ, Хятад улсын худалдааны дайны тухай дэлхийн тойм, Н.Энхбаярыг улс төрд эргэн оруулахгүй байх нөхцөл байдал үүссэн эсэх тухай баримтат нийтлэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг, “Монголын кино урлагт гэгээ татлаа…Гэвч үзэгчдийн боловсрол хэзээ дээшлэх вэ” кино шүүмж, газрын теннисний шинэ од буриад охин Дари Сахановагийн тухай блиц мэдээлэл болон цаг үеийн олон асуудал багтаасан  сонирхолтой мэдээ мэдээллээс бүрдсэн шинэхэн дугаараа уншигч таны оюуны мэлмийд өргөн барьж байна.

“Өглөөний сонин”-ы редакци    

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …