Туул, Дунд голын эрэг дагуу 18 цэгт амралт, зугаалгын бүс байгуулна

Нийслэлийн Засаг дарга “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/942 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулах бөгөөд эдгээр газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх эрх олгохоор боллоо. Эхний ээлжинд төлөвлөсөн амралт зугаалын бүс болох 18 байршилд  нийслэлийн Засаг даргын А\584 тоот захирамжийн дагуу “Архигүй цэнгээний газар” байгуулах юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич:   Туул, Дун голын эргийн дагуу амралт зугаалгын бүс бйагуулахаар төлөвлөгдсөн газруудын байршлыг жагсаалтаар танилцуулъя.

  1. Дунд гол- 1 Алтай хотхоны баруун урд талын байршил-1.4 га
  2. Дунд гол-2 Энхтайваны гүүрнээс Нарны гүүр хүртэлх Дунд гол дагуух байршил- 7.5 га
  3. Дунд гол- 3 Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талын байршил- 18.5 га
  4. Дунд гол- 4 Дүнжингарав хотхоны хойд талын байршил- 4 га
  5. Туул гол- 5 Сонсголонгийн гүүрний баруун талын байршил- 6 га
  6. Туул гол-6 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын урд талын байршил- 4.5 га
  7. Туул гол-7 Сонсголонгийн гүүрний зүүн талд Туул голын хойд талын байршил- 17 га
  8. Туул гол- 8 Мишээл экспо худалдааны төвийн урд талын байршил- 4 га
  9. Туул гол- ХААИС-ын баруун талын байршил- 6.2 га
  10. Туул гол- 10 Зайсан толгойн зүүн талын байршил- 5га
  11. Туул гол- 11 Маршлын гүүрний баруун талын байршил- 1 га
  12. Туул гол- 12 Маршлын гүүрний зүүн талын байршил- 7 га
  13. Туул гол- 13 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 5 га
  14. Туул гол- 14 Их тэнгэрийн амны зүүн хойд талын байршил- 7 га
  15. Туул гол-15 Хорчин булан ХХК-ний баруун талын байршил \БЗД-ийн  11 дүгээр хороо\- 6 га
  16. Туул гол-16 Скай резортын баруун талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 9.5 га
  17. Туул гол-17 Скай резортын гольфын талбайн хойд талын байршил \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 0.6 га
  18. Туул гол-18 Баянзүрх гүүрний баруун урд талын байршил  \БЗД-ийн 11 дүгээр хороо\- 12 га

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …