Хачигт хазуулсан 55 тохиолдол бүртгэгджээ

Өнөөдрийн байдлаар хачигт хазуулж, эрсдэлд өртсөн 55 сэжигтэй тохиолдол Зоонозын өвчин судлалын үндэсний төвд бүртгэгджээ. Иймээс ЗӨСҮТ-өөс зөвлөмж гаргасан байна. Тухайлбал, халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх, хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах хэрэгтэйг анхааруулав. Мөн хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх, хачигт хазуулсан тохиолдолд хачгийн хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авахыг зөвлөв. Түүнээс гадна хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх хэрэгтэй гэнэ

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …