3D street art зураг замын ослоос хамгаална

Зам тээврийн осолд сургуулийн насны хүүхдүүд ихээр өртдөг. Үүнээс сэргийлэх үүднээс Нийслэлийн Соёл урлагийн газар нэгэн өвөрмөц зүйлийг санаачилжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг 3D, Street art төрлийн зургаар ойрын өдрүүдэд чимэглэх юм. Нийслэл дэх зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, street art урсгалын зургийг урлаж байна. Эдгээр 3D зургийг дараах байршилд зурахаар төлөвлөжээ. Үүнд 5-р сургуулийн өмнөх зам, 28, 40-р сургуулийн зам, 13-р сургуулийн хойд зам, Монгол 3-р сургуулийн өмнөх зам, 14-р сургуулийн хойд зам, Амгалан цогцолборын өмнөх зам, 1-р сургуулийн өмнөх зам, 34-р сургуулийн өмнөх зам, 32-р сургуулийн зүүн талын зам, 75-р сургуулийн өмнөх зам, 105-р сургуулийн өмнөх зам, 62-р сургуулийн өмнөх зам, 65-р сургуулийн өмнөх зам, 102-р сургуулийн хажуу талын зам, 58-р сургуулийн өмнөх талын зам, 71-р сургуулийн хажуу талын зам, 35-р сургуулийн хажуу талын зам, 49-р сургуулийн хажуу талын зам, 17-р сургуулийн хажуу талын зам,  39-р сургуулийн хажуу талын зам /Дэнжийн мянгын уулзварын дэргэд/ зэрэг газарт зурахаар төлөвлөсөн юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …