“Капитал” банкны хохирогчид Монголбанкнаас шаардлагынхаа хариуг авлаа

“Хохирогчдын нэгдсэн холбоо” ТББ “Капитал” банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн энэ сарын 10-нд Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр мөн Монголбанкны гадаа цугласан юм.

Энэ үеэр хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл “2000-аад онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос “ХЗХ-оод ийм өндөр хүүтэйгээр мөнгө хадгалаад ашиггүй ажиллана, дампуурах эрсдэлтэй. Гэтэл Монголбанк “Капитал” банканд асуудал үүссэнийг нууж байсанд гомдолтой байна. Энэ банканд дөрвөн жилийн өмнөөс асуудал үүсч эхэлсэн байна. Гэтэл харилцагчдад юу ч хэлээгүй. Асуудал байгаа шүү гэж хэлсэн бол бид мөнгөө хадгалуулах байсан уу. А.Ундармаа гэдэг хүн дампуурч байгаа банкаа сэргээх гэж УИХ-ын гишүүн болсон юм байна” гэдгээ илэрхийлсэн.

Харин Монголбанк  “Хохирогчдын нэгдсэн холбоо” ТББ  шаардлагын хариуг өгчээ.

 

Санал болгох мэдээ

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын …