“Говийн домог” киноны уран бүтээлчид “Bucheon International Fantastic Film Festival”-д оролцоно

“UBS” телевиз,  найруулагч Ц.Даваажаргал, зохиолч С.Сумьяа нарын хамтын бүтээл “Говийн домог” уран сайхны кино 6-р сарын 27-нээс 7-р сарын 7-ний өдрүүдэд БНСУ-д зохиогдох 23 дахь удаагийн “Bucheon International Fantastic Film Festival”-д оролцохоор болсон байна.

Өнгөрсөн онд “Говийн домог ” киноны уран бүтээлчид “Dhaka International Film Festival”, “Third Eye Asian Film Festival”, “Jaffna International Cinema Festival” зэрэг кино наадамд амжилттай оролцсон билээ.

“Говийн домог” киноны Иглэр хааны дүрд Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисович , Эгээрэл гүнжийн дүрд Б. Замилан, хуурчийн дүрд О.Амгаланбаатар, их хатны дүрд Ч.Очгэрэл, өвгөн хуурчийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тоглосон юм.




Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …