Ё.Батбаяр: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр алуурчинг би тэр орой машиндаа дайж явсан

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүний алба хашиж байх үед Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр өчигдөр нэгэн ноцтой гэмээр мэдэгдлийг хийлээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэж мэдэгдлээ.

Ё.Батбаяр:Ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбатын оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг үзлээ. Ямар ч баримт нотолгоо гаргаж тавьсангүй. Яалт ч үгүй “Энэ хоёр алуурчин мөн юм байна” гэсэн баримт гаргаж тавих байх гэсэн хүлээлттэй байлаа.

С.Зоригийн хэргийг илрүүлэхэд нэмэр болох болов уу гэсэн нэгэн мэдээллийг дэлгэхээр шийдлээ. Би маш олон хоног бодож байж энэ мэдэгдлийг хийж байна. Энэ мэдээллийг би өмнө нь олон удаа зохих байгууллагад өгөхөөр оролдож байсан боловч ер ч тоож үзээгүй. Харин нэгэн цагдаагийн албан хаагч “Чиний амь насанд аюултай тул энэ хэргийг мартсан нь дээр шүү” гэж анд нөхрийн хувиар зөвлөж байсан  гэв.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх бичлэгээс үзнэ үү

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …