Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацад Г.Мөнхбаяр буюу Becky нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “LBMA Star Awards” наадамд Монгол Улсаас анх удаа Г.Мөнхбаяр оролцож Азийн 20 орны шилдэг шинэ залуу поп дуучидтай өрсөлдөн шилдгээр шалгарч өчигдөр /2019.04.15 эх орондоо ирлээ.
Дуучин Г.Мөнхбаяр”Солонгос Улсын “Korea’s Best Brand Awards Association” болон “LBMA Star Awards” -ын хамтарсан шалгаруулалтаар “Азийн шилдэг дуучин”-аар шалгарлаа. Анх удаа Монгол Улсаа төлөөлөн “Азийн шилдэг дуучин” номинацад нэр дэвшин өрсөлдөөд авч чадлаа. Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт “Т-ARA” хамтлагийн гишүүдээс болон “G.O.D” хамтлаг, “The One” гээд маш олон “K-Pop” одод хүртэж байсан шагнал гэдгийг зохион байгуулагчид нь онцлон хэлсэн юм. Харин энэ удаад Монгол Улсаас авч чадлаа. Би “Greatest Showman” киноны “Never Enough” дуугаар оролцлоо. Цаашид олон улсад гарч улам илүү хүчтэй өрсөлдөөрэй гэсэн үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Дэмжсэн та бүхэндээ, гэр бүл, найз нөхдөдөө маш их баярлалаа”” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.