Хараагүй бариа засалчдад эмчлэх эрхийн зөвшөөрөл олгодог болно

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос /МХҮХ/ Эрүүл мэндийн сайдын нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хараагүй массажистуудын өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлүүлэх тухай шаардлагыг ирүүлсэн байна. Харин өнөөдөр тус холбооны гишүүд Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзах хүсэлт гаргасны дагуу, Сайд тэдний төлөөллийг хүлээн авч уулзлаа.

МХҮХ-ны гишүүдийн зүгээс массажны сургалтын хөтөлбөрийг ЭМЯ-ны харьяа байгууллагуудтай хамтран боловсруулах, бариа засалч, зүү төөнүүрч мэргэжлээр зөвшөөрөл авах шалгалтад хамруулж, тэнцсэн иргэдийг ажлын байраар хангах боломж олгохыг үе үеийн Сайд нарт уламжилдаг хэдий ч мухардалд ордог байжээ. Эдгээр асуудлуудаа хараагүй массажистууд өнөөдөр салбарын Сайдаасаа хүссэн байна.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэдний саналыг сонсч, дээрх асуудлуудыг шийдвэрлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд бариа заслын чиглэлээр эмчлэх эрхийн зөвшөөрөл олгох тухай заалтыг тусгах, сургалтын хөтөлбөрийг Эрүүл мэндийн хөгжлийн төв МХҮХ-тэй хамтран боловсруулж 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Анагаах ухааны боловсролын зөвлөлөөр оруулж, батлуулах, шалгалтаа өгөөд эмчлэх эрхийн зөвшөөрөл авсны дараа ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийсэн эсэхийг тодруулж тухайн байгуулга руу нь албан тоот явуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Яамны удирдлагууд халуун сэтгэлээр хүлээн авч уулзаж, асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаад Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүд, хараагүй бариа засалчид сэтгэл хангалуун буцлаа.

МХҮХ нь 72 ажилтантай бөгөөд тэд бариа засал хийн цалин авч, нийгмийн даатгалын шимтгэлээ ч төлдөг байна. Массажистуудын дунд Япон, Тайвань, Тайланд улсуудад суралцаад ирсэн хүн байдгийн тус холбооны зүгээс онцолж байлаа. Одоогоор бариа засалчид Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас авсан эрхийн дагуу ажиллаж байгаа юм байна.

Хараагүйчүүдийн хүсэлийг шийдвэрлэх тухай Эрүүл мэндийн сайдын 380 дугаар тушаал 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гарлаа.

 altalt

altalt

 alt

alt

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …