Биеийн хамгийн том эрхтэн болох арьсан дээр 1 минутанд 30 000- 40 000 орчим үхсэн арьсны эд бий болж байдаг. Тэгвэл хоногт 50 сая орчим үхсэн арьсны эд таны биеийн арьсан дээр бий болдог байх нь. Хэрэв үхсэн арьсыг цэвэрлэн гуужуулахгүй бол арьсны сүвүүд бөглөрч бохирдох, үхэжсэн арьсны маш зузаан давхарга үүсэх ба тэдгээр нь хялгасан үрчлээ үүсэх гол хүчил зүйл болдог байна.
Гэвч нөгөөтэйгүүр арьсаа өдөр бүр гуужуулах нь арьсны бүтцийг эвдэж, арьсыг гэмтээдэг байна. Учир нь хүний бие 27 хоногийн дараа бүтэн арьсаа төлжүүлдэг буюу цагт 1 сая гаруй арьсны эдийг бий болгох чадвартай байдаг.
Тэгэхээр өөрт тохирсон аргаар, өөрийн арьсанд тохирох давтамжаар тогтмол гуужуулах нь үр дүнтэй. Хэрэв та тослог арьстай бол хулсан бие үрэгч буюу мачалкаар 7 хоногт 2-3 удаа, хэвийн арьстай бол мачалк болон гуужуулагч бүтээгдэхүүн ашиглан 7 хоногт 2-оос илүүгүй, хуурай арьстай бол зөөлөн гуужуулагч бүтээгдэхүүнээр 7 хоногт 1-2 удаа гуужуулахад л хангалттай.
Арьсыг бүрэн гуужуулсны дараа заавал тэжээлийн болон чийгшүүлэх тос хэрэглэх шаардлагатай бөгөөд энэ нь дараагийн шинэхэн арьсны эдийг бий болгоход тустай байдаг.