Цагдаагийн шалгалтаас бултаж, шороон замаар явж байгаад осол гаргажээ

Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Энэ үеэр Дорноговь аймагт өчигдөр /2019.04.17/ том оврын ачааны автомашин ачаагаа хэтрүүлэн ачиж, улмаар цагдаагийн шалгалтаас бултан, цагдаагийн хяналтын постыг тойрч, шороон замаар явж байгаад осол гаргажээ.

Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд ЖОЛООЧ та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөлж байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …