Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьжээ

Улаанбаатар хотын зүрхэн хэсэг Сүхбаа­тарын талбай. Аль ч орны Төрийн тэргүүний айлчлалаас эхлээд аймаг, сумаас ирсэн иргэд жанжны талбайд зочилдог. Тиймийн учир зүрх гээд байгаа юм. Харин одоо Сүхбаатарын талбайн урд хэсэгт авто машины зогсоол байгуулчихсан байгаа.

Сүхийн талбай орчин цагийн усан оргилуур­тай, газар доорх үйлчилгээний төвтэй байна гээд төсөөл дөө. Гоё байгаа биз. 2006 онд яг ийм орчныг бий болгоно гээд “Ю БИ КОНСТРАКШН” компани 2.5 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр авсан байдаг. Өнөөдрийг хүртэл нийслэлчүүдийн нүд сонорыг мялааж байх ёстой усан оргилуур, үйлчилгээний төвөө хүлээсээр.

Жигтэй явдлын уг гарвалыг нь хөөгөөд үзье. Нийслэлийн ИТХ-ын 2006 оны хоёрду­гаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилгын зориулалтаар 2.5 га газрыг тухайн үеийн хурлын дарга Н.Болормаа гарын үсэг зурж баталгаажуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулжээ. Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр “Газар эзэмших эрхийн сонгон шалгаруулалт явуулах тухай” нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын 52 дугаар захирамж гарсан.

Төсөл сонгон шалгаруулалтаар орж Нийслэлийн Засаг даргын 2006.05.10-ны 215 тоот захирамжаар тус компанид өгсөн юм. Хотын А зэрэглэлийн бүсэд усан оргилууртай доороо үйлчилгээний төв барина гэдэг чинь Аса аваргын хэлдгээр “алаан” байхгүй юу. Энэ боломжийг “Ю БИ КОНСТРАКШН” компани авсан юм. Магадгүй Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсээс үлдсэн хамгийн сүүлчийн газрыг тус компани эзэмшиж байж болох юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан бүтээгдэх ёстой усан оргилуур, үйлчилгээний төв одоогоор авто зогсоол болсноос өөрөөр буурь зассангүй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …