Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

Богд  ууланд өчигдөр   дахин түймэр гарсан . Шуурхай удирдлагын төвд Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байна гэсэн дуудлага 15:17 цагт  иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14, 18 дүгээр анги болон нийслэлийн “Аврах анги-105”-ын нийт 30 гаруй алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.

Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …