Гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоолоо

Нийслэлд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …