АНУ-ын иргэний амь насыг аварсан монгол хүүхдүүдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Жаргалмаа, Б. Ариун-Учрал, Б.Лхагвадорж нарыг Шударга журам медалиар шагнажээ. Тодруулбал,тэд  АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотод болсон золгүй явдлын үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө иргэнийхээ үүргээ нэр төртэй биелүүлснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 42 дугаар тоот Төрийн одон медалиар шагнасан байна.
Төрийн одон медалиар шагнагдсан Аламеда хотод оршин суугаа дунд сургуулийн сурагчдад Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, Бэй Ариагийн Монголчуудын холбооны тэргүүн Ц.Батсоёмбо нар баяр хүргэж, амжилт хүсчээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …