
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно.
2019 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл