Б.Хурц ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхгүй гэжээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг энэ сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас саатуулаад байгаа билээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Б.Хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн бөгөөд үүний дагуу тайлбар өгөхөөр очих үед улсын нууцтай холбоотой асуудлыг ярьсан учир тэрбээр “ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэжээ.

Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Улмаар Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг өнөөдөр /2019.04.25/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэнэ.

 

 

Санал болгох мэдээ

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

Жил бүрийн зун бороо ороход Сэлбэ гол нийслэлийн хамгийн их яригддаг сэдэв болдог. Үер бууж, …