101, 102, 103 тусгай дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой боллоо

Яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй эргэж холбогдох зорилгоор 2011 оноос үүрэн холбооны оператор компанийн сүлжээндээ үнэгүй ярьдаг дугааруудыг төвийн үйл ажиллагааны танхимд ашиглаж эхэлсэн байдаг. Уг  дугаарууд нь энгийн гар утасны дугаарууд тул  иргэд рүү мэдээлэл авах зорилгоор залгахад үл итгэх байдал үүсч мэдээллээ өгөхгүй байх тохиолдлууд гардаг байсан.

Тиймээс уг дугааруудаас дуудлага хийхэд иргэдийн утсанд тусгай дугаар /101, 102, 103/ болж харагдуулах боломжийг судлаж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны 4 оператор компанитай нийт 5 удаагийн уулзалт зохион байгуулан, судалгаа, шинжилгээ, туршилтуудыг дээрх байгууллагуудтай хамтран гүйцэтгэсний дүнд иргэд рүү 101, 102, 103 дугаараас иргэд рүү дуудлага хийх боломжтой боллоо.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав

Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Европын парламентын …