Монголбанкны 95 жилийн ойд зориулан дурсгалын мөнгөн зоос гаргажээ

Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдолтой тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг билээ. Тухайлбал, анх 1974 онд банкны салбар үүсч, хөгжсөний 50 жилийг ойг угтан дурсгалын зоос гаргасан бөгөөд үргэлжлүүлэн банкны салбарын 60, 70, 80, 90 жилийн ойд зориулсан үнэт металл бүхий дурсгалын зооснуудыг худалдаан гаргаж байсан.

2019 онд Банкны салбар үүссэний 95 жилийн ойд зориулан “Монголбанк – 95 жил” дурсгалын мөнгөн зоосыг 5 унц, 1 унцаар үйлдвэрлүүлэн худалдаанд гаргалаа. Монголбанкнаас худалдаалж буй дурсгалын зоосны үнэ болон бусад мэдээллийг coin.mongolbank.mn вэб хуудаснаас авах боломжтой.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …