Амралтын өдрүүдэд 24 хүн, зам тээврийн ослын улмаас бэртжээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ.

Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна. Нийт ослын 110-ыг даатгалын байгууллагаар шийдвэрлэжээ. Онц ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 27-ны 17.30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд “Sinotruk” маркын автомашины жолооч нь “H.Starex”, “T.Pruis”, “T.Ractis” зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 7 хүн гэмтжээ. Мөн энэ сарын 28-ны 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг, Телевизийн хуучин автобусны буудлын замд “Nissan Note” маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай 3 хүнийг мөргөсөн зэрэг ослыг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллаа хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …