Капитал банкны захирлуудыг цагдан хорьжээ

“Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг цагдан хорьжээ. Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх буруутгаж шалгаж эхэлсэн байна.

 “Капитал” банк дампуурч, эрх хүлээн авагч томилж буйг Төв банкнаас энэ сарын 8-нд зарласан нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг бухимдуулаад байгаа билээ. Уг банканд 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай 1200 гаруй харилцагч 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа. Хохирогчдын 90 хувь нь 2017 онд хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд юм.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …