Он гарсаар гал түймрийн улмаас 24 хүн амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар он гарсаар улсын хэмжээнд 1817 удаагийн ахуйн түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 24 хүн нас барж, найман хүн түлэгдэж гэмтэн, 577 толгой мал хорогдож, 721 гэр, орон сууц шатжээ.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Түүнчлэн ахуйн гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 59 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 35.6 хувиар буурсан байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …