Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах Монголын Оскар буюу “Cinema Awards-2019” ёслолын ажиллагаа өчигдөр /2019.05.02/ 18.00 цагаас Шангри-Ла зочид буудалд болж, шилдгүүдээ тодрууллаа.
“Cinema awards-2019” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр МУГЖ О. Бат-Өлзийгийн зохиол, түүний хүү Б.Тамир нарын хамтын бүтээл “Байтаг Богд” уран сайхны кино шалгарч, 100 сая төгрөгийн эзэд боллоо.
Фантастик продакшны хамт олон “Байтаг Богд” киногоороо дараах шагналуудыг хүртлээ. Үүнд
-Шилдэг БҮТЭЭЛ-“Байтаг Богд”
-Шилдэг НАЙРУУЛАГЧ- “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир
-Шилдэг ЗУРАГЛААЧ
-Шилдэг ЭРЭГТЭЙ гол дүр-“Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат
Энэхүү бүтээлийг “Фантастик” продакшны уран бүтээлчид эх орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулан бүтээжээ.