“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна

Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг  энэ сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо. 

Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.

Мөн энэ үеэр “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”, “Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах,  хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн сургамж”, “Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага”, “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх асуудлууд”, “Малчдын санаачлагаар бэлчээр ашигласны хураамжаар суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга хийж,  төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх аж.

Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас гадна 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга, нар болон малчид, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцож, үндэсний хэлэлцүүлгээс санал зөвлөмжийг гаргана.

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …