Б.Ганбат “Энэрэнгүй үйлстэн”-ээр шалгарлаа

MҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг, МУЗН-тэй хамтран “Энэрэнгүй үйлстнүүдээ алдаршуулъя” аяныг улсын хэмжээнд энэ оны 03 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд шалгаруулсан шилдэг найман энэрэнгүй үйлстний нэгээр НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын жолооч, холбоочин, ахлах ахлагч Б.Ганбат шалгарлаа.

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 10 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 2300 хүний амь насыг авран хамгаалжээ.

Санал болгох мэдээ

ҮЕР БОЛОХОД Л САНАДАГ НИЙСЛЭЛИЙН “МАРТАГДСАН“ ГОЛ

Жил бүрийн зун бороо ороход Сэлбэ гол нийслэлийн хамгийн их яригддаг сэдэв болдог. Үер бууж, …