Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр шийднэ

Хошууч генерал Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн цагдаагийн албаны мөрдөгчид хойшлуулшгүй ажиллагаа явуулж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. Тэгвэл цагдан хоригдох хуулийн хугацаа маргааш буюу лхагва гарагт дуусч байгаа юм байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр дахин хэлэлцэж шийдэх аж.

Б.Хурцыг  С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …