Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох эсэхийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.

 Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг Жижиг, дун үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Харин түүний оронд Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох саналыг Засгийн газраас оруулж ирж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат нь 1967 онд Өмнөговь аймагт төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй. Төрд 1992 оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нэгэн юм байна. Яг одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …