Их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

Их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтран НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан “Гашиш” гэх нэршилтэй бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг  өчигдөр /2019.05.06/ илрүүлэн таслан зогсоожээ.

Хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн гурван килограмм орчим сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш нь 300 сая орчим төгрөг бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …