УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх санаархал С.Эрдэнэд байна

Хэнтий аймагт ирэх 6-р сарын 30-нд УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль болох товтой улс төрийн 11 нам батламжаа гардан аваад байна.Улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн нэрс тодорхой болоогүй ч таамаг мэдээллүүдээр бол гол өрсөлдөөн их хуралд суудалтай гурван намын дунд явагдах бөгөөд эрх баригч МАН-аас намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-аас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нар нэр дэвших магадлалтай гэх боловч гол өрсөлдөөн МАН, МАХН хоёрын дунд өрнөх прогноз харагдаж байгаа юм.

Гэхдээ Хэнтийчүүд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал өгөх магадлал өндөр. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярт монгол төрд хашиж үзээгүй албан тушаал байхгүй. Мөн түүний үед авилга хээл хахуул, төрийн дээрэм ихэссэн үү гэхээс биш шударга ёс тогтоогүй. Одоо экс Ерөнхийлөгч гарч ирээд шударга ёс яривал хэн ч түүнд итгэхгүй.

Тэгвэл С.Эрдэнийн хувьд ойлгомжтой нөхөн сонгуульд намаа авч орвол тэрээр ялагдал хүлээх нь дамжиггүй. АН-ын нэр хүнд түүхэндээ байгаагүйгээр навс унасан. Намаа хэдэн хэсэг хувааж намаасаа сайн улс төрчдөө хөөгөөд явуулчихсан. Сөрөг хүчний ажлаа ч хийх чадамжгүй болсон нь АН-ын үнэн төрх. Мөн дээрээс нь АН-ын хамгийн гол сул тал нь С.Эрдэнэ даргад өөрт нь бий. Тэрээр Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд маш бага хүүтэй байршуулсан, нас барсан иргэдийн нэрээр нийгмийн даатгалын сангаас мөнгө цувчуулсан, найрамдал зусланд олон га газрын хэрэгтэй, одоогийн АН-ын байрны газрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга барихаар авсан ч зориулалтын бусаар өөрт ашиг харж ажиллуулдаг зэрэг олон луйвар түүнд хаяглагдаж байгаа. Түүнчлэн АН-ыг нэг хүний дарангуйллын коммунист нам болгож ард түмний эрх ашгийн талд зогсож чаддаггүй, 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувийн хэргүүдийг өмгөөлж хамгаалдаг болсон нь шударга ёсны төлөө төрд ажиллах чадамжгүй гэдгийг нь илтгэж байгаа юм.

Хэрэв зээ Хэнтий аймгийн нөхөн сонгуульд ялагдал хүлээвэл АН их хурлаа зарлаж С.Эрдэнийг намын даргаас чөлөөлж түүнд хариуцлага тооцон тэрээр 2020 оны сонгуульд намаа удирдаж оролцох боломжгүй болох бөгөөд энэ олон хэргүүд нь ч илрэх учир нөхөн сонгуулийг ямар нэгэн байдлаар явуулахгүй байх талд бүх л талын арга хэмжээг авах нь тодорхой. Эх сурвалжууд ч С.Эрдэнэ нөхөн сонгуулийг явуулахгүй байхаар цэц рүү гомдол гаргуулсан гэдгийг мэдээлж байна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …