“Яг түүн шиг” шоуны шилдгүүд ням гаригт хэний дүрд хувирах вэ?

“Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ.Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог.
Шоуны эхний дугаарт:

Дуучин, продюсер Б.Нацагдорж буюу Наки- Америкийн дуучин, ая зохиогч “Beyonce”,

“Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү- “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун,

Дуучин П.Баярцэнгэл- “Bruno Mars”,

Загвар өмсөгч С.Сарнай- “Lana Del Rey”,

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа -“LP”,

Дуучин Б.Маралжингоо- “Amy Winehouse”,

Дуучин Б.Халиун дуучин- С.Сэрчмаа,

Дуучин Б.Амархүү -“Justin Timberlake”-ын дүрд тус тус хувирсан юм.

Тэгвэл энэ долоо хоногийн ням гаригт шилдэг найман оролцогчид ямар оддын дүрд хувирахыг танилцуулж байна.


Жүжигчин Т.Бархүү – Английн дуучин James blunt

Загвар өмсөгч С.Сарнай-Дуучин Д.Отгонжаргал

Дуучин А.Баярцэнгэл-“System of a Down” хамтлаг

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа- БНСУ-ын “Sistar” хамтлагийн дуучин Hyolyn

Дуучин Б.Амархүү- Английн нэрт дуучин Элтон Жон

Дуучин Б.Маралжингоо- Реппер Cardi B

Дуучин Э.Халиунаа- Lady gaga

Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж-Пуэрто-Рикогийн поп дуучин Luis Fonsi

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах …