Гурван эгнээтэй замын 1-р эгнээнд хашлага байрлуулж эхэлжээ

37500b08f0519a8bbigНийслэлийн ИТХ-ын Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчиход зориулж туршилтын журмаар хашлага байрлуулж эхэлжээ.

Одоогоор “Техник импорт” ХХК-ны урдаас “Гермес” төвийн уулзвар хооронд 2 метрийн урттай автозамын 140 ширхэг хашлагыг 2,7 метрийн зайтайгаар байрлуулсан гэж “Улаанбаатар нэгтгэл”-ээс мэдээллээ. Хашлага замын зорчих хэсэгт байрлаж байгаа учраас аюулгүй байдлыг хангахын тулд нийслэлийн замын цагдаагийн газартай зөвшилцөж, цагаан шар өнгөөр буджээ. Харин жолооч нарт анхааруулга өгөх зорилгоор үзүүр хэсгийг цагаан өнгийн гэрэл ойлгогчтой будгаар будсан байна. Цаашид шинээр тавьсан хашлагын эхлэл төгсгөл хэсэгт анхааруулах тэмдэг тэмдэглэлээг нэмж хийх юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …