Алимны дэглэм нь хамгийн амар болон бүтээмжтэй дэглэмүүдийн нэг нь юм аа. Дэглэмийн үргэлжлэх хугацаа нь 7 хоног байдаг. Энэхүү дэглэмийг барьснаар дунджаар 6-7 кг-аар турна. Энэ дэглэмийг эрүүл мэндийн байдлын улмаас зарим нэгэн дэглэм (жишээ нь кремлийн, шоколадны дэглэм) сахиж болохгүй хүмүүст зөвөлдөг юм.
Алимны дэглэмийн хоолны цэс
§ 1 дэх өдөр: 1 кг алим
§ 2 дахь өдөр: 1,5 кг алим
§ 3 дахь өдөр: 2 кг алим
§ 4 дэх өдөр: 2 кг алим
§ 5 дахь өдөр: 1,5 кг алим
§ 6 дахь өдөр: 1,5 кг алим
§ 7 дахь өдөр: 1 кг алим
7 хоногийн туршид дан алим идэх маш хэцүү байдаг ч, үр дүн нь үнэхээр гайхалтай юм. Хэрэв та алиманд дуртай юм бол, энэ дэглэм танд тохирно. Алимнаас гадна ногоон цай болон хийжүүлээгүй цэвэр ус хязгааргүй ууж болно. Алимны хувьд гэвэл ямар ч хамаагүй алим идэж болно, жишээлбэл ногоон, улаан, мөн эсгэлэн эсвэл чихэрлэг алим гэх мэт. Алимнаас гадна дэглэмийн 5 дахь хоногоос эхлээд өдөрт бага зэрэг хар талх идэж болно.
Энэхүү алимны дэглэм нь янз бүрийн архаг өвчтэй хүмүүст тустай байдаг юм. Гэхдээ зарим тохиолдолд хориглох зүйлс мэдээж бий. Жишээ нь:
§ Арван хоёр нугалаа гэдэсний шархтай хүмүүс эсгэлэн амттай алим идэж болохгүй.
§ Ходоодны өрөвсөлтэй хүмүүс чихэрлэг амттай алим идэж болохгүй.
§ Зүрх судасны өчтэй хүмүүс алим идэхдээ 1 кг алим дээр 100 грамм элсэн чихэр нэмж идэхийг зөвлөж байна.
Дэглэмийн давуу тал
Энэ дэглэм нь дараах давуу талтай юм. Үүнд:
– Дэглэмийг барьснаар 7 хоногийн дотор эрчимтэй турах боломжтой
– Алим хүнд хэрэгтэй бүх эрдэс, амин дэм агуулдаг
– Архаг өвчтэй хүмүүс энэ дэглэмийг сахиж болно.
Дэглэмийн сөрөг тал
Янз бүрийн бие организмууд физиологийн онцлогоос шалтгаалаад энэ дэглэмийг өөр өөрөөр хүлээж авдаг юм. Зарим хүмүүс бүтэн хоёр долоо хоног дан алим идэж, дэглэмийг тасралтгүй тууштай барьж чаддаг, харин бусад нь нэг өдөр ч дан алим идэж чадахгүй байдаг юм. Ямар нэгэн өвчтэй хүн дэглэмийг сахих сонирхолтой бол эхлээд эмчээсээ зөвөлгөө авах хэрэгтэй байна.