Монголын хаадын өмнө нь судлагдаагүй найман захидлын эх хуулбарыг Ватиканы нууц архиваас хүлээн авлаа

Их Монгол Улс болон Ил хаант улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн найман захидлын эх хуулбарыг Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы нууц архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержо Паганогаас тавдугаар сарын 16-ны өдөр хүлээн авлаа.
Элчин сайд Ц.Жамбалдорж болон Ром дахь ЭСЯ-ны хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд уйгагүй хөөцөлдөн ажилласны үр дүнд Ватиканы нууц архивт хадгалагдаж байсан Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой чухал түүхэн баримт бичгүүдээс эх хуулбараар нь Монголынхоо ард түмэнд хүргэж чадахаар боллоо.

Эдгээр захидал нь олон нийтэд ил болоогүй, одоогийн байдлаар судалгааны эргэлтэд ороогүй байгаа нь Монголын түүхийн сурвалж бичгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, цаашлаад түүхийн судалгаанд шинэ судлагдахуун болох чухал ач холбогдолтой юм.

Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров гэж БНИУ дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …