ОХУ-ын Улан-Үдэ хотод энэ сарын 18-20-ны өдөр “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын 3-р уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Хятад, Солонгос улсын 59 дуучин оролцсон байна. Олон улсад нэр хүнд бүхий, дуурийн дуучдын мэргэжлийн ур чадварын чансааг тодорхойлдог уг тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж тэргүүн байрыг хүртжээ. Уг уралдаанд 2011 онд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, 2015 онд “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар тэргүүн байрт шалгарч байжээ.