БНСУ: Визний хариу гурван сарын дараагаас гарна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй иргэдийн материалыг хамгийн багадаа ажлын 50 хоногт шалгаж байгаа аж. Тиймээс тус улсыг зорих гэсэн иргэд визний хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна.

Мөн визний хариу удаан гарах болсон шалтгаан нь тус улсад хууль бусаар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээс материал шалгах явц удааширжээ. Тиймээс иргэдийг аль болох хуурамч материал бүрдүүлэхгүй байхыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар БНСУ-д яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор болсон иргэд тухайн материал авах газартаа “яаралтай виз гаргах хүсэлт”-ийг бөглөж, материалаа өгөх юм байна.

Мөн БНСУ-ыг зорьж байгаа иргэд гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй бол 10 сая хүртэлх вонноор торгох, хилээр нэвтрэх болох дахин ирэх эрхийг хаах шийдвэрийг энэ сараас эхлэн гаргажээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …