Б.Хурцыг үргэлжлүүлэн хорьж шалгах эсэхийг өнөөдөр шийднэ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГын Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж буй. Өнөөдөр түүнийг хорьж шалгах 15 хоногийн хугацаа дуусгавар болж байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн цагдаагийн албанаас Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд саатуулсан билээ.

Түүнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж буй юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …