Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудал хэлэлцэх шүүх хуралдааны тов тодорхойгүй байна. Учир нь Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хурал эхлүүлсэн ч хойшлуулжээ.

Тодруулбал, яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах болсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …