Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй

“Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн газраас авч, газар дээр нь барилга барьсан “хулгайч”-дын барилгыг буулга гэдэг чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх харьяалах газрын удирдлагууддаа үүрэг болгосон билээ. Тодруулбал, “Найрамдал” зуслангийн 5200 га газрын 4000-ыг нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгосон байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.  Уг асуудлаар түүнээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэлд намайг 500 метр кв газар эзэмшдэг гэсэн байсан. Надад ийм газар байхгүй. “Найрамдал” зуслан байтугай хүүхдийн ямар нэгэн зуслангийн ойролцоо надад эзэмшдэг, ашигладаг газар нэг метр кв ч байхгүй.Өнөөдрийн байдлаар “Найрамдал” зуслан 1200 га газартай үлдсэн. Зуун иргэний нэр дээр “Найрамдал” зуслангийн 4000 га газрыг олгосон гэж ойлгож байна. Энэ асуудлыг холбогдох байгууллага нь шалгаж тогтоох байх. Энэ 100 хүн дотор миний нэр байхгүй. Газар авсан эзэд нь биднийг ямар нэгэн байдлаар үүнтэй холбовол хэрэг намжих байх гэж боддог байх. Ингээд жинхэнэ эзэд нь ард нь үлддэг арга барилаар ажилласан байна гэж харж байна” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …