2-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ

цэрэг-татлага Нийслэлийн 2013 оны 2-р ээлжийн цэрэг татлагын  нээлтийн ажиллагаа  Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр эхэллээ. Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаг бөгөөд зарлан дуудах хуудас авсан цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 настай иргэд 3.700.000-5.210.00 хүртэлх мөнгөн төлбөр төлж цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой. Энэ төлбөрийн хэмжээ нь цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орж байснаас хамаарч өөрчлөгддөг юм байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд татагдаж буй залуусын хувьд жингийн дутагдалтайн улмаас тэнцэхгүй байх тохиолдол өмнөх жилүүдэд ихээр гардаг байсан. Харин энэ жил эмчийн үзлэгээр орж буй залуус нүд, мэс ажилбар, чих хамар хоолойн өвчнөөс шалтгаалан тэнцэхгүй байх тохиолдол гарч байгаа гэнэ. Харин  цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусч халагдан ирсэн цэргийн үүрэгтнүүдийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү ажил удахгүй хэрэгжиж эхлэх гэнэ.
О. Рана
Ugluu-logo1714

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …