Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт амжилттай явагдлаа

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл  сургалтыг  энэ сарын 21-нд  Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав.  Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа.

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд  хамрагдаж, гэрчилгээ, дүйцүүлэх алба хаагчийн үнэмлэх гардуулав.  Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгож, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …