“Чингэлтэй фестиваль” болж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийг 7 дахь жилдээ “Монгол бахархал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2019.5.25/ зохион байгуулж байна.


Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэх соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой юм.

“ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийн хүрээнд Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбайд:
• Хүн шатрын тэмцээн
• Пянзны баяр
• Уран бичлэгийн уралдаан
• Хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн
• Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн
• Ширээний шагайн тэмцээн
• Спортын олон төрлийн тэмцээн
• Урлагийн тоглолт
• Гар урлалын үзэсгэлэн
• Дүрслэх урлагийн үзэсгэлэн
• Тоглоомын хотхоны үйлчилгээ
• Худалдаа үйлчилгээ
• Төрийн нэг цэгийн үйлчилгээ
зэрэг олон төрлийн, сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна.


Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …