“Яг түүн шиг” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар Т.Бархүү, Б.Халиун нар тодров

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын дөрөв дэх дугаар өчигдөр /2019.05.26/ үзэгчдийн хүртээл боллоо.

 

Өчигдрийн дугаарт шилдэг найман оролцогч анх удаа хос болж, дуэт үзүүлбэрийг үзүүлснээрээ онцлог байв. Тодруулбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран реппэр, продюсер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирч, 2011 онд гарч байсан “Rain Over Me” дууг дуулсан бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, Сhris Norman нарыг яг түүн шиг дуурайж, үзэгчдийг 1978 онд авчирч чадсан юм.

Харин дуучин Б.Маралжингоо дуучин Б.Амархүү хамтдаа Shakira, Beyonce болж, бэлхүүсний бүжгийг тун чадварлаг бүжиглэсэн бол дуучин Б.Халиун жүжигчин Т.Бархүүтэй хослон Аdam Levine, Rihanna-гийн дүрд хувирч шоуны ялагч болж, зургаан сая төгрөгөөр шагнууллаа.




 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …